Бидний тухай
Эрхэм зорилго
Бизнесийн танилцуулгаа бичиж суугаа энтерпренерээс авахуулаад олон мянган харилцагчдад хүргэх кампанит ажлаа төлөвлөх мэргэжлийн маркетерүүд хүртэлх хэн бүхэнд бид зорилгодоо хүрэх гүүр нь болох болно.
Алсын хараа
Имэйл маркетингийн салбартаа үйлчилгээ, чанар болон хэрэглэгчийн туршлагаар тэргүүлэх платформ болох. Алхам бүртээ бид суралцаж, шинэчлэгдсэнээр олон улсын зах зээлд тогтвортой өсөлт, амжилтыг бий болгоно.
Үнэт зүйлс
Бидний үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг зарчмууд
Хэрэглэгчийн амжилт
Таны өсөлт бол бидний тэргүүн зорилго. Бид танд зорилгодоо хүрэхэд туслах хэрэгсэл, дэмжлэг үзүүлэхийг эрхэмлэдэг.
Инноваци
Бид платформоо хамгийн сүүлийн үеийн боломж, технологиор байнга сайжруулдаг.
Энгийн байдал
Бид имэйл маркетингийг илүү хялбараар таны гар дээр хүргэхийг зорьдог.
Итгэлцэл ба ил тод байдал
Бид шударга харилцаа, найдвартай үйлчилгээгээр урт хугацааны харилцаа бий болгодог.